АН-ын даргын зөвлөхийн өчил

0
159

УИХ-ын гишүүн асан Д.Батцогт 2016 оны сонгуулиар базтайгаа нэг тойрогт өрсөлдөж, өвдөг шороодсон билээ. Хэсэгтээ нам гүм байсан тэрбээр өдгөө АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөхийн алба тушаал хашдаг. Сонгуулиас хойш АН шинэчлэл нэрийн дор ратоци ойр ойрхон хийж, гишүүдийнхээ дургүйг хүргэх болсон билээ.

Хамгийн сүүлд гэхэд дотоод сонгуулийн үеэр нэгнийгээ машинаар мөргөх, саналын хайрцгийг булааж зугтсан хэрэг гарсан. Харин энэ талаар АН-ын даргын зөвлөх мэдээгүй, бас сонсоогүй бололтой юм. Тэрбээр  “Ерөөсөө маргаан гараагүй. Энэ жилийн Ротацийн сонгууль амжилттай болсон.

Татвараар хасагдсан нэг хэсэг, зарим нь Үндэсний бодлогын хороонд нэр дэвших сонирхолгүй мөртлөө зориуд хагаралдуулах гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчинд сенсацилсан явдал бий. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд жил бүр ротацийн сонгуульд орж байна. Урьд нь сугалаа сугалдаг байсан бол одоо больсон. Намын үйл ажиллагаандаа хэр идэвхитэй оролцож байгаа вэ гэдгээр үнэлэлт, дүгнэлт өгч байгаа” гэжээ. Янз нь тэднийх телевизоргүй бололтой юм

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!