Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд мэдээлэл өглөө

0
48

Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн А/34 тушаалаар буудал хооронд зарцуулах хугацааг 05-р сарын 01-нээс эхлэн шинэчлэн тогтоосон тухай мэдээллийг Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлага,инженер техникийн ажилтан, жолооч нарт НТГ-аас өглөө. Уулзалтанд НТГ-ын орлогч дарга Д.Доржпалам, Х.Булгаа,төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Наранцэцэг,шугам зам графикийн мэргэжилтэн Ч. Ариунтуяа нар оролцсон.

Нийтийн тээврийн чиглэлүүдийн зогсоол хооронд зарцуулах хугацааг гудамж замаар ангилан тогтоох тухай НТГ-ын даргын тушаал гарч Улаанбаатар хотын доторх ачаалал ихтэй гол гудамж замуудын зогсоол хооронд зарцуулах хугацааны дээд хязгаарыг 60 минут байхаар тогтоосныг танилцуулсан юм.

ЗТН-ийн удирдлага, ажилчид 2018-оны 04-р сарын 15 –наас буудал хооронд зарцуулах хугацааг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан ажлын гүйцэтгэл бүрэн тооцогдохгүй цаг хасагдаж байгууллага болон ажилчид хохирч байгааг удаа дараа НТГ-т танилцуулсан гэдгээ энэ үеэр ярьсан. НТГ-ын удирдлагууд 4- сарын 15-наас 25-ны хоорондох цагийг смартад уншуулан жолоочоос хасагдсан цагийг нөхөж олгохоор болсныг мэдээлсэн.Мөн замналын бүсчилсэн зураглал болон цаашид НТГ-аас баримтлах бодлого чиглэлийн талааруулзалтанд оролцогсодод танилцуулж харилцан санал солилцов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!