Хөл бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо

0
123

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 3 дугаар баазын захиргаанаас нийтийн биеийн тамирыг сурталчлах, ажилчдынхаа бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, спортын шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор хөл бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

2018 оны аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд 6 багийн 72 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсон. Энэхүү тэмцээн нь ажлын онцлогоосоо шалтгаалж өдрийн турш жолоо мушгидаг нийтийн тээврийн жолооч нарын хувьд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэнддээ анхаарах, спортоор тогтмол хичээллэж хэвших ач холбогдолтой.

Тэмцээнийг хөл бөмбөгийн дасгалжуулагч З.Хүрэлбаатар шүүж, нэгдсэн дүнгээр 3 дугаар баазын ТҮА-ны 2-р хэсгийн баг хамт олон 1 дүгээр байр, ТҮА-ны 3-р хэсгийн баг хамт олон 2 дугаар байр, ТТА-ны Ерөнхий механикийн хэсгийн баг хамт олон гуравдугаар байр тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!