ДӨРВӨН ИРГЭН УГААРТАЖ АМИА АЛДЖЭЭ

0
174

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13-р хороонд айлын байшин шатаж дөрвөн хүн угаартаж нас барсан хэрэг гарчээ. Энэ хэрэг өчигдөр 10 цагийн үед гарсан бөгөөд гал унтраах хоёр автомашин 30 минутын турш ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Тус байшинд 61 настай эрэгтэй Н, 58 настай эрэгтэй Т, 56 настай эрэгтэй Э, 56 настай эмэгтэй Д нар байсан бөгөөд бүгд угаартаж амиа алджээ.

Мөн иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн орон сууцны хороололын тагтан дээр гал гарах тохиолдол ихсэж байна. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрны 4 дүгээр давхрын тагтан дээр цаас шатсаны улмаас 5, 6, 7 дугаар давхрын гадна дулаалгын хөөсөнцөр шатсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд иргэн М-ийн тагтан дээр хог шатсаны улмаас 11 дүгээр давхрын гадна дулаалгын хөөсөнцөр шатжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!