УЛААНБААТАРЫН ХАВАР 2018 ОЛОН УЛСЫН НААДАМ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ УРИАН ДОР БОЛЛОО

0
53
Найрал дууны Улаанбаатарын хавар 2018 олон улсын наадам Эх дэлхийгээ хайрлая уриан дор эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар А/179 дүгээр захирамжийн дагуу Аз жаргалтай хот соёл, урлагийн цогц арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “УЛААНБААТАРЫН ХАВАР-2018” ОЛОН УЛСЫН НАЙРАЛ ДУУНЫ ИХ НААДАМ нь манай улсад найрал дуу үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Найрал дуу дуулаачдыг дэмжин олон улсын найрал дууны хамтлагуудыг оролцуулан зохион байгуулдаг билээ.

2017 онд анхдугаар наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцсон. Энэ жил ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ зэрэг улсаас уран бүтээлчид ирж оролцлоо.

Улаанбаатар хавар 2018 ОУ-ын найрал дууны наадамд гадаад, дотоодын уран бүтээлчид оролцлоо

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!