Home Бусад Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Дорнод аймагт болно

Онцгой байдлын албаны аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Дорнод аймагт болно

0
47

ОБЕГ-ын харьяа ‘Аврагч’ биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээнийг 05 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулах гэж байна.

Онцгой байдлын албаны алба хаагчдын бие бялдрын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм.

Алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн гар  бөмбөг, сонс эргэлт, ширээний теннис, олс таталт, туухай өргөлт гэсэн төрлүүдээр явагдаж, аваргуудаа шалгаруулах ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!