ЕХ ШААРДЛАГА ХАНГАСАН ТОХИОЛДОЛД 50 САЯ ОРЧИМ ЕВРОГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН

0
137

Монгол Улсын Засгийн газарт төсвийн дэмжлэг үзүүлэх асуудлаар Европын Холбооны шинжээчдийн баг 4 дугаар сарын 23-наас 27-ны хооронд Улаанбаатар хотноо ажиллав.  
Европын Холбооны зүгээс түнш орнуудад хаягласан тусламжийн нэг хэлбэр нь төсвийн дэмжлэг буюу нэгдсэн төсөвт олгох буцалтгүй тусламж  юм. Энэхүү дэмжлэгийг талуудын яриа хэлэлцээр, хүлээн авагч улсын гүйцэтгэлийн үнэлгээ, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа, мөн шинэтгэлийн бодлогыг хийх улс төрийн хүсэл эрмэлзэл  зэргийг харгалзан үзэж, хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр, иргэдийн амьдралд гарах үр дүн болон тогтвортой хөгжлийн бодлогод суурилж үзүүлдэг байна.
Монгол Улсад Суугаа Төлөөлөгчийн Газрын Хэргийг түр хамаарагч ноён Марко Ферри: “Шаардлага хангасан тохиолдолд Европын Холбооны зүгээс 50 сая орчим еврогийн төсвийн дэмжлэгийг буцалтгүй тусламж хэлбэрээр  үзүүлэхэд бэлэн байна. Энэхүү дэмжлэг нь Монгол улсын төрийн бодлого, тэргүүлэх чиглэлүүдтэй бүрэн нийцсэн төдийгүй ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг болохуйц байх болно” гэв. Тэрээр мөн Монгол Улсын төрийн удирдлагын тогтвортой байдал, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд анхаарч ажиллаж байгааг шинжээчдийн баг сайшаан хүлээн авч, ойрын жилүүдэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэлээ.
Шинжээчдийн багын үндсэн зорилгын хүрээнд Монгол Улс дараах 4 шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тодорхойлов. Салбарын бодлого, бодлогын баримт бичиг, Макро эдийн засгийн тогтвортой байдал, Төрийн санхүүгийн удирдлагын төлөвлөгөө, Төсвийн ил тод байдал ба хяналт.
Одоогийн байдлаар үндсэн хоёр салбарыг хамрахаар ярьж байгаа бөгөөд, үүнд 2014-2020 онд хэрэгжих Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих улсын нэгдсэн хөрөнгө орлогын удирдлага төсөл (29 сая евро) мөн Ажил эрхлэлтийн дэмжих төсөл (21,8 сая евро).
Шинжээчдийн баг Монгол Улсад ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүд, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллалын яам, Шүүх хяналтын байгууллага, Олон улсын санхүүгийн байгууллагууд болон Иргэний нийгмийн байгууллагуудтай ихээхэн үр дүнтэй уулзалтууд хийлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!