ТЕАТАРТ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭНЭ

0
141

“Театрын урлаг ба хамтын ажиллагаа” өдөрлөг, арга хэмжээ маргааш буюу 05-р сарын 04-ны өдөр Засгийн газрын II-р байранд болно. Энэхүү өдөрлөг, арга хэмжээг Соёл урлагийн газраас зохион байгууллаж байгаа бөгөөд театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой ажээ.

Тус өдөрлөг, арга хэмжээний үеэр соёл урлагийн мэргэжилтэй, театр урлагийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой идэвхтэй ажил хайгч, болон оюутан залууст эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор төвийн болон 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудаас дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах,  ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах юм.

Тус арга хэмжээнд төв, орон нутгийн театр урлагийн байгууллагууд, соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, уран бүтээлчид, соёл урлагийн мэргэжилтэй төгсөгчид, идэвхитэй ажил эрэлхийлэгч иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

  • Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл болон хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн зохиолыг төв, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудад ашиглах боломжийг бүрдүүлэх
  • Урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох боломжийг бүрдүүлэх
  • Урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод  хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах боломжийг бүрдүүлэх;

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!