Эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтын хөтөлбөртэй болохоор судалж байна

0
118

Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Хамтарсан ажлын хэсэг”-ийн хуралдаан өнөөдөр боллоо. Энэ хуралдаан нь “Монгол Улсын иргэн, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт цэрэг, эх оронч хүмүүжил, аюулгүй амьдрах арга ухаан олгох хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө”-г боловсруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулах талаар санал, дүгнэлт гаргах зорилгын хүрээнд болсон юм.

Сургуулийн өмнөх, бага, дунд, дээд болон мэргэжлийн гээд боловсролын бүх шатны байгууллагын сургалтын хөтөлбөрт цэрэг эх оронч үзэл олгох сургалтын хөтөлбөрийг нэмж оруулахаар зорин ажиллаж байна. Жишээлбэл, суурь боловсролын түвшинд Монгол угийн бичгээ хөтөлж сурах, эх орныхоо түүх, соёл, байгалийн бахархах зүйлсийг танин мэдэх, улмаар дурсгалт газруудтай биеэр танилцах, монгол ёс заншил, уламжлалыг танин мэдэх, тэдгээрээс суралцах  гэх мэт төлөвшлийг хүүхэд залуучуудад суулгахад чиглэж байгаа аж. Мөн төрийн өмчийн их, дээд сургуулиудын дэргэд байгуулагдах “Цэргийн эрдмийн тэнхим” нь Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх, залуучуудад цэргийн анхан шатны болон цэргийн мэргэжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдраа хөгжүүлэн, эрүүл аж төрөх ёсыг сахин  хөгжүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулахад оршиж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!