МОНГОЛ УЛС ОЛИМПИЙН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

0
169

Энэ жил Монголын баг тамирчид Олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 60 жил, Алтан медаль хүртсэний 10 жилийн түүхт ой тохиож буй билээ.

“Мехико – 1968” зуны Олимпийн XIX наадмаас Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын олимпийн медалийн буухиа эхэлсэн түүхтэй.

Өчигдөр Монголын үндэсний олимпийн хорооноос уг түүхт ойг тохиолдуулан “Мехико – 1968” Олимпийн наадамд оролцсон тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Хүндэтгэлийн ёслолд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Мюнхен – 1972” Олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх, Ардын багш, гавьяат тамирчин “Мехико – 1968” Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин “Мехико – 1968” Олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, Гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав, ОУХМ Д.Норолхоо, ОУХМ Амарсанаа нар хүрэлцэн ирж оюутан, тамирчин залуустай “Мехико – 1968” Олимпийн наадамд оролцсон түүхэн дурсамжаа хуваалцан, үнэтэй зөвлөгөө өгч, халуун дотно яриа өрнүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!