Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талаар мод тарина

2021-03-29
1 min read

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын баг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус хүрээлэнгийн үйл ажиллагаа цаашид хэрэгжүүлэх ажлуудаар хамтрах чиглэлээр хүсэлт тавьж, санал солилцлоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2.6 километр үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10 га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэв.

x5qdnk_164340240_1184383418680814_1094639293503222503_n_x974 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талаар нарс мод тарина

Уулзалтад Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллага тус тус оролцсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

s3puro_165801840_1184383565347466_6146640761022132607_n_x974 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талаар нарс мод тарина
Орчуулах »