“Приус” машин хулгайлдаг бүлэг залуусыг илрүүлжээ

0
130

Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд “Приус” машин хулгайлж, улсын дугаар, өнгө үзэмжийг өөрчилж зардаг бүлэг залуусыг илрүүлжээ. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй авто машиныг хулгайлсан нь тогтоогджээ. Авто тээврийн газарт тухайн машины улсын дугаарыг солиулж, мөн авто засварын газарт өнгө үзэмжийг нь өөрчлөн засварлаж цааш нь худалдаалдаг сүлжээ бий болсныг тогтоосон байна. Одоогоор хулгайд алдагдсан, өнгө үзэмжийг өөрчилсөн арваад машиныг хураан авсан байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!