ЗАРИМ АВТОБУСНЫ ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

0
205

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын ажил” 2018 оны энэ сарын 30-ны өдрөөс эхэлнэ. Энэхүү ажил тавдугаар сарын 7-ны өдөр хүртэл хийгдэх тул тус авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Үүнд:

  1. Ч:19А “Монелийн 43 – Офицеруудын ордон – Сансар”
  2. Ч:19Б “Монелийн 43 – Сансар – Офицеруудын ордон”
  3. Ч:35 “Монелийн 43 – Хүнсний 4-р дэлгүүр – МУИС – 11-р хороолол”

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!