Иргэдийн зээлийн төлөлт, түрээсийн асуудлыг лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бусаар хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг 14 хоног буюу 2020.12.01 ний өдрийн 06:00 хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Хөл хорионы хугацаанд түрээсийн болон зээлийн эргэн төлөлттэй иргэд орлогогүй болж байгааг хэрхэн шийдэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр, “Банкны зээл болон түрээсийн асуудлаар төлөвлөгөө боловсруулж байна. Хөл хориотой байх хугацааны эдийн засгийн цогц төлөвлөгөөг хийх юм. Ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд Сангийн сайд мэдээлэл өгөх байх” гэлээ.

Орчуулах »