АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛД ЭХЭЛЛЭЭ

0
101

“Корпорейт Конвейншн” төвд өнөөдөр Бодибилдингийн Ази тивийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнийг Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо нь Олон улсын IFBB холбоотой хамтран эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгууллаж байгаа нь энэ юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж ангилал бүрийн шилдэгүүд тодрохын зэрэгцээ Элит ангилалын Ази тивийн хамгийн шилдэг тамирчин тодрох аж. Мөн Тэмцээний үер “Корпорейт Конвейншн” төвийн үзэсгэлэнгийн зааланд спортын бараа бүтээгдэхүүн, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч, Монгол Улсын нүүр царай болсон брэнд бүтээгдэхүүн, ноос ноолуур үйлдвэрлэгч компани аж ахуйн нэгж, спорт клубуудын танилцуулга, сурталчилгааг нэгтгэсэн олон улсын жишигт нийцсэн томоохон үзэсгэлэн худалдааг нээн ажиллуулж байна. Энэхүү тэмцээнд Азийн 40 гаруй улсын баг тамирчид, дасгалжуулагч болон сонирхогчид нийлсэн 800 орчим төлөөлөгч оролцож байгаа нь эх орноо дэлхийд сурталчилан таниулах томоохон арга хэмжээ болох юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!