ШОРООН ШУУРГА ШУУРНА

0
71

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 24-29 градус, бусад нутгаар өдөртөө 18-23 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө Дархадын хотгороор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 25-30 градус  дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!