НИЙСЛЭЛИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

0
199

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт зааланд болж байна. Анх 1973 оноос зохиогдож эхэлсэн энэхүү тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдийн бие бялдарын хөгжилд ихээхэн ач тус өгдөг онцлогтой аж. Өнөөдрийн тэмцээнд нийслэлийн дүүрэг бүрээс шалгарсан 27 цэцэрлэгийн 810 хүүхэд ур чадвараа сорьж байгаа юм. Тэд хувийн буюу хөтөлбөрт, заавал хийж гүйцэтгэх гэсэн дасгалуудаар өрсөлдөж шилдэгээ тодруулна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!