Оёдлын мэргэжлийн улсын уралдаан болно

0
894

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв,  Политехник коллежийн багш, суралцагчдын дунд “Ур чадвар-2018” оёдлын мэргэжлийн улсын уралдааныг энэ сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Ур чадвар-2018” уралдаан нь МСҮТ,  Политехник коллежийн суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжи,х мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч үйл ажиллагааг  хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор хоёр жил тутамд нэг удаа  зохион байгуулагддаг аж.

Гурав дахь удаагийн энэхүү уралдаанд 6 бүсийн 17 МСҮТ,  Политехник коллежоос  нийт 21 багш, 28 оюутан суралцагч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.  “Ур чадвар-2018” уралдааны хүрээнд оёдлын мэргэжлийн багш нарын дунд “Оёдлын мэргэжлийн сургалтад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг, мөн оюутан суралцагчдын дунд “Хөнгөн хувцас оёх” чадамжийн нэгжийн агуулгаар ур чадварын уралдаан зохион байгуулах гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!