Д.Батсүх дарга аа, Азийн 40 гаруй орон Монголд цугларах нь

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын эрхэм дарга аа, цаана чинь долоохон хоногийн дараа Улаанбаатар хотноо Азийн 40 гаруй улсын 700 шахам хүн нэг дээвэр дор цугларах гэж байгааг та болоод таны ажилтнууд мэдэж, дуулсан болов уу. Жуулчны идэвхтэй улирал эхэлж байна. Монголд, нийслэлд дотоод гадаадын жуулчдын хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн улсын наадам хэмээх ганцхан арга хэмжээгээр хязгаарлагдаж сэтгэдгээ хэзээ болих вэ.

Улсын баяр наадмаар өөрсдөө л хүрээд ирж байгаа гадны жуулчдын тоогоор сэтгэл ханадгаа больж нийслэлд чинь болж буй улс, тив, дэлхийн чанартай бүхий л арга хэмжээг анхааралдаа авч, хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгаж байвал яасан юм бэ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир танд Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны залуучуудын зохион байгуулж буй дээрх олон орныг нэгтгэсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаарх ойлголт, мэдээлэл байна уу. Залуучууд чинь тив, дэлхийг нэгтгэн чуулуулж байна.

Та нөхөд дэмжиж, хамтарч чаддаггүй юм гэхэд бүхэл бүтэн тив улсаараа Монголд чинь буудаллах гэж байхад нисэх буудлаас нь авахуулахаад гадны зочдын байрлах зочид буудал, тэмцээн уралдаанаа зохиох газрын нь гадуур үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудынхаа мэдээ мэдээлэл, сурталчилгааг аваачаад өлгөчихөөч.

Энэ тэмцээн, арга хэмжээг далимдуулж Монгол орныг сонирхох гэсэн Арабын тэрбумтнууд, хөрш Хятад улсын бизнесийн акулууд ирэхээр хүсэлтээ илгээж, аль хэдийнэ томоохон зочид буудлуудын өрөө, савыг захиалчихсан дуулдсан. Та бүхэн хийх ажлаа олж ядан, хэрэгтэй хэрэггүй нь үл ойлгогдох сургалт лекцийн нээлт хийж явахаар энэ мэт үр дүнтэй, томоохон арга хэмжээнд анхаарал хандуулаад өгөөч.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!