Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийг ирэх сард олгоно

2021-03-23
1 min read

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 онд нийт 4753 оюутан Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан байна. Харин 2021 оны хоёрдугаар сарын 1-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Сангийн сайд нарын хамтарсан А34/08 тушаалын дагуу нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилтийг оюутны хөгжлийн зээлээр дамжуулан оюутнуудад олгохоор болжээ.

Үүнээс 2020-2021 оны намрын улирал буюу өмнөх семистрт Боловсролын зээлийн санд хүсэлтээ гаргасан 5028 оюутанд 8.1 тэрбум төгрөг,  2020-2021 оны хаврын семистрт 6635 оюутанд 9.9 тэрбум төгрөгийн зээлийг олгох юм байна.

Энэ долоо хоногтоо багтаж 2020-2021 оны намрын улиралд хүсэлт гаргасан 5028 оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгоно. Харин хаврын семистрын санхүүжилтийг дөрөвдүгээр сард олгохоор төсвийн хуваарьт тусгажээ.

Орчуулах »