“МОНГОЛЫН МИСТЕР -2018” ТЭМЦЭЭН & БЯЦХАН ФИТНЕССЧИД

0
131

Энэ сарын 22-нд болох Бодибилдингийн УАШТ-ний хамгийн үзүүштэй, өхөөрдөм хөтөлбөр бол хүүхдийн фитнесс байх болно. Хүүхдийн үзүүлбэр гэхээр ихэнх ээж аавуудын бодолд бодибилдинг, бодибилдингийн дасгал хөдөлгөөн эргэлдэж магадгүй юм. Энэхүү бодлын зөрүүг арилгах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хүүхдийн фитнесс гэдэг тухайн хүүхдийн бие бялдарын өсөлт хөгжилтийн түвшин, нас биеийн онцлогт тохирсон акробат, гимнастикийн эльментүүдийг багтаасан тусгай хөтөлбөрийн сургалт. Тэмцээний шүүлт, шалгуур тухайн хүүхэд өөрийн нас, биед тохирсон дасгал хөдөлгөөнийг хэр зэрэг төгс гүйцэтгэж чадаж байна вэ гэсэн үзүүлэлтээр явагдана.

Фитнессийн бяцхан тамирчдад багш нь чөлөөт үзүүлбэрүүдийг тусгайлан зааж өгсөн байх бөгөөд жишээ нь, тухайн хүүхэд “Улаан малгайт”-ын аян дээр чөлөөт үзүүлбэр үзүүллээ гэхэд улаан даашинзан дээр цагаан хормогч зүүсэн охин гүйж гарч ирээд Улаан малгайт шиг бүжиглэн, урагшаа хойшоо өнхөрч, далан дээрээ зогсож, хараацай зогсолт хийнэ. Энэ бол хүүхдийн нас биеийн онцлогт тохируулан бэлтгэж өгсөн багш, дасгалжуулагч нарын зохиомж юм.

Ихэнх ээж аавууд хүүхдүүдээ гол төлөв битүү хувцасны цаанаас хардаг. Ажил албандаа түүртээд хүүхдээ бие галбирын хувьд зөв, хэвийн өсөж байна уу гэдгийг анхаарч амждаггүй. Гэтэл хүүхдүүд хичээлээ хийх гэж буруу суултаар суусаар нурууны гажиг, мурийлттай болсон явах нь элбэг. Үүнээс сэргийлэх аргын нэг нь хүүхдийн бие бялдарыг системтэй хөгжүүлэх дасгал хөдөлгөөн, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон акробат, гимнастикийн эльментүүдийг багтаасан фитнессийн хичээл юм.

Энэ оны УАШТ-ний тайзан дээр бяцхан фитнессчид анх удаа авьяасаа үзүүлэх гэж байна. Энэ тэмцээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар дунд сургуулийн 35 хүүхэд оролцоно. Тэд бол Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ирмүүн-Оргил төвийн багш Оргилмаагийн дасгалжуулсан тамирчид.

Бямба гаригт хүүхдийн үзүүлбэрээр эхлэх Бодибилдингийн Улсын аварга шалгаруулах “Монголын Мистер-2018” тэмцээнийг ирж үзээрэй. Тэмцээнд ирсэнээр бяцхан фитнессчид хэрхэн цагираг эргэж, гар дээрээ суниаж, хараацай зогсож, гурван талаараа шпагат сууж, конвеншн хийж буйг олж харах болно.

Мөн хүүхдүүдийн биеийн уян хатан чанар, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг үзнэ. Спортоор хичээллэсэн хүүхэд эрүүл чийрэг, эрч хүчтэй хүн болон төлөвшихөөс гадна дагаад хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварууд нэмэгддэг шүү дээ.

 

Бодибилдингийн УАШТ

“Монголын Мистер – 2018”

Хэзээ: 2018 оны дөрөвдүгээр сарын 22

Хаана: Корпорайт Конвершн Центер

Эхлэх цаг: 09.00-21.00 цаг

Ивээн тэтгэгч: Хорхон фарм ХХК SUPER GUT

 

Билетийг UB ЛАВЛАХ 1900-1617 руу утасдан үнэгүй хүргүүлж авна уу. Мөн 9990 2535 дугаарыг утсаар холбогдож, тэмцээний талбайд ажиллах тасалбар борлуулалтын касснаас худалдан авч болно.

 

Эх сурвалж: Монголын Бодибилдинг, Фитнессийн Нэгдсэн Холбоо

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!