Оюутны зээлийг ирэх сард олгоно

0
82

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, оюутан залуучуудын сурах орчныг бүрдүүлэх чиглэлд бодлогын үе шаттай цогц арга хэмжээнүүдийг авч байна. Үүний нэг нь, оюутны хөгжлийн зээл юм. Энэхүү зээлийг ирэх тавдугаар сарын 1-нээс хүү болон барьцаагүй, хугацааны уян хатан нөхцөлтэй, банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүндрэл чирэгдэлгүй олгохоор болсон. Сургалтын зээл хүсэгч нь дараах шалгуурыг хангасан байх ёстой гэнэ. Үүнд: Бакалаврт суралцаж буй оюутны өмнөх улиралын голч дүн 2.8 дээш, магистрант болон докторантад суралцагчид 3.2 дээш голч дүнтэй байх хэрэгтэй гэнэ. Харин шинээр оюутан болж буй залуусын ЭЕШ-н оноо 650 дээш байх хэрэгтэй юм байна.

Түүнчлэн амар хялбар аргыг нэн тэргүүнд тавих бус оюутнуудыг хичээл сурлагынхаа хажуугаар хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа залгуулах боломжоор хангах үүднээс салбар яамнаас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. .

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!