Оюутнууд харьяалал харгалзахгүй эмчлүүлдэг боллоо

0
71

 

Хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуусын тухайд шат шатны эмнэлэгт үзүүлэхэд багагүй асуудал тулгардаг. Өрхийн эмнэлэг, дүүргийн гээд нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд зөвхөн харьяа хороонд бүртгэлтэй хүнийг үздэг учир түр оршин суугаа эсвэл хаягийн зөрчилтэй оюутнуудын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад багагүй бэрхшээл тулгардаг байсан. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын хамтарсан тушаал гарч, хөдөө орон нутгаас шилжин суурьшсан оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд харьяалал харгалзахгүй хамруулахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!