Христийн сүмээр хот маань дүүрэх нь байна

0
213

Монгол Улсын Үндсэн хуульд “Хүмүүсийг нийгмийн гарал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж болохгүй. Шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх чөлөө” хэмээн жолоог нь тавиад туучихсан бололтой. Энэ заалтыг гадаадын олон янзын шашны байгууллагууд овжиноор ашиглан өөрсдийн шашны ноёрхлыг Монгол Улсад тогтоож авахыг хичээн зүтгэх боллоо. Тэдэнд Монгол Улсын очоогүй газар, аймаг, сум, баг гэж алга. Хөвсгөлийн бөглүү тайгын гүнд бөөгийн шашинтай цаатангуудын урцанд хүртэл очоод амжсан байна.Эдгээр шашны олон урсгалын тэмцэл одоогоор далд нууц байдалтай хүүхэд, залуусын тархийг аврагч бурхан гэсэн үгээр угааж, сэтгэл зүйгээр нь тоглож, “2012 онд дэлхий сүйрнэ. Нүгэлтнүүдийг шүүх болно” хэмээн ард түмнийг айдас, хүйдэст автуулж байна. Үүнд хяналт тавьдаг төрийн болон төрийн бус байгууллагууд гэж байна уу.

Цагдаа, тагнуул, аймгийн ЗДТГ, Хууль зүйн хэлтэс, Хүний эрхийн салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, ИТХ-ынхан анхаарах биз ээ. Хүүхэд, залуусын тархийг харь гүрний шашны үзлээр угааж байхад Хүүхдийн төлөө хэлтэс, Боловсрол соёлын газар, Залуучуудын холбоо ямар ажил зохиож, тэдний эрхийг хэрхэнхамгаалж байгааг мэдэх юм алга.Хуримын ордон, Хүүхдийн паркийн барилга, Дарханы кино театр, Хуучин хорооллын хоёр давхар дэлгүүр, Төмөр замын зочид буудал, Сумын цагаан дэлгүүр, 26-равтобаазынхуучинконтор, 91, 39-р баракууд гээд тоочиж баршгүй олон барилга христын сүм болж хувираад байна.Ер нь олон шашин дэлгэрсэн бусад орны түүхийг харахад олигтой дүр зураг харагдахгүй юм билээ.

Шашны нэрээр далдлан садар самуун, хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэг, шашин хоорондын үзэл санааны тэмцэл, амиа хорлох, бусдыг амиа хорлоход ууриалан дуудах зэргээр муу бүхэнд хүмүүсийг дуудсан зүйл байх жишээтэй. Үнэхээр нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийг соён гэгээрүүлээд, улс орныг хөгжүүлсэн шашны урсгал одоогоор дэлхийд нэгээхэн ч алга. Загалмайтны нэг, хоёрдугаар аян дайн, шарын шашны улаан, шарын мөргөлдөөн, лалын шашны үй олноор устгах аллага, амиа золиослогч, шива, ананда марга шашны хүн тахилга, бөөгийн хараал, ерөөл, шинорокийн үй олноор хомроглон устгах үзэл гээд нэг ч олигтой юм байхгүй байх юм.

Дэлхийн олон шашны үндэс нь хүй нэгдлийн үеэс улбаатай тэнгэр, нар, сар, гал, байгалийн далд хүч, энерги, сүнсэнд итгэх үзлээс үүдэлтэй бөөгийн мөргөл байдаг. Нүүдэлчдийнбөөгийн мөнх тэнгэрийн үзэл баримтлалыг сонгодог дорнын философи болгож чадсан үндэстэн бол Хиндичүүд байдаг билээ. Аричууд Европоос Перс, Энэтхэг, , ЗүүнӨмнөд Ази, Индонез, Малайз, Филиппинд ихээр нүүдлэн ирж суурьших болсноор хиндичүүдийн мөнх тэнгэр хэмээх сонгодог ведийн философи нь мөн чанараа алдаж, хөгжил нь доошилсон дүр зураг харагддаг.Улмаар Энэтхэгээс хөрш зэргэлдээ улсуудад дэлгэрэхдээ улс орнуудын үндэсний ухамсар, нийгмийн хөгжлөөс шалтгаалан өөрчлөгдөн шашин болж дэлгэрсэн байх юм. Ведийн философи нь Төв, Зүүн, Зүүн Өмнөд Азид дэлгэрэхдээ буддын шашин, Дундад Ази, Перс, Туркэд лал, Араб, Мисирид нарны бурхан, Израйл, Грек, Болгар, Орост дэлгэрэхдээ христ, үнэн алдартан, Баруун Европт католик гэх мэт шинэ урсгал, шинэ шашин болж дэлгэрчээ. Хүчирхэг Хүннү, Түрэг, Уйгар зэрэг эсгий туургатан нүүдэлчин овог, аймгууд шашнаас болж, лал, буда гэж хоёр хуваагдсан байгаа. Хаад, ноёд, цэргийн жанжингууд улс орныг захирах, булаан эзэлж авахдаа шашны үзэл сурталыг ашигласан маш олон тохиолдол байдаг. Ф. Энгельс “Шашин бол нийгмийг мансууруулагч хар тамхи мөн” гэж хэлсэн нь бий. Энэ онч мэргэн үгийн үнэ цэнэ өнөөдөрч хэвээр байна.

Манж, Оросууд Монголын эзэнт гүрнийг хагарган бутаргаж, газар нутгийг нь булаан эзлэхдээ Түвдийн шарын шашныг ашиглан, Сибир, Алс дорнодод үнэн алдартны шашны шууд тулган дэлгэрүүлсэн гэдгийг бид мартах ёсгүй. Зөвхөн Халх дөрөв, шавь тавын нутагт гэхэд шарын шашны 750 гаруй сүм хийдийг байгуулж, “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд” гэсэн маани мэгзэм цээжлүүлж номхон хүлцэнгүй байхыг уриалан сэнхэрүүлж чаджээ. Гэвч буддын шашныг ашиглан Дундад улс болон Монголыг захирч байсан Манжууд хятадад уусаад “Дашийншог” болов. Бурхны орны иргэд Түвдүүд өнөөдөр ямар ч эрх чөлөөгүй устаж үгүй болох эгзэгтэй үетэй тулгараад байна. Христ, лалын шашны өлгий Ойрх дорнодын орнууд одоо хүртэл хоорондообайнгын дайн дажинтай байсаар байгаа. Энэ бүгдийг харгалзан үзэж шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнийхээ сонголтыг иргэд зөв хийх нь чухал болов уу. Ард түмний тархийг угаагч шашны олон төрөл урсгалд төрийн зөв зохицуулалт хэрэгтэй байна. Ардчилал эрх чөлөө гэж хэт туйлширч буруу зүйлээр ард түмний тархийг угаах нь зөв биш байх аа. “Ардчилал хэтэрвэл анархизм болно” гэдэг билээ.

Эрх чөлөөнд хэм хэмжээ, хил хязгаар, ёссуртахуун гэж байх ёстой болов уу. Хичнээн монгол охид, хүүхнүүд гадны пастортай сууж хил давж одсныг мэдэх юм алга. Гадаад руу шашны сургуульд явууллаа гэж халхавчлан хүний наймааг нууцаар хийж, байж ч магадгүй. Солонгосчууд итгэгч охидоор Ерөө, Бугант сумын нутгаас үл мэдэгдэх өвс түүлгэж, чанаж, буцалгаж бэлтгэж авсан гэдэг яриа байдаг. Манай аймгийн хувьчлагдсан хамаг олигтой гэсэн барилга, байгууламжийг христын шашны байгууллагууд худалдаж авчээ. Шинээр олон ч гоёмсог сүм хийдийн барилга босч байна. Цаашид хичнээн олон сүм хийд босохын хэн ч хэлж чадахгүй. Дарханы 100 мянган иргэдийн хэдэн хувь нь христын итгэгч болсныг бүү мэд. Хамгийн аймшигтай нь хүүхэд, залуусын тархийг шашны үзэл суртлаар угааж “цэвэр итгэгч”-ийг төрүүлэн гаргаж байгаад асуудал байна. Магадгүй 50-100 жилийн дараа Монгол Улс маань христийн вант улс болчихсон байхад гайхах зүйл алга.Христийн шашин шүтдэггүй иргэд нүглээр дүүрсэн хонь гэнэ. Харин христэд итгэгчид ариун гэгээн хоньчид юм байх.

Бусад шашныхан болохоор буруу номтон сатаан буюу чөтгөр, шулам аж. Ингэж хүн төрөлхтнийг өөрийнх нь христын шашныг л хүлээн зөвшөөрөхгүй л бол ялгаварлан гадуурхаж байна. Бусдыг болохоор гэмтэн, нүгэлтэн, сатаан, хонь гэж доромжлох эрх тэдэнд байдаг юм байна.Тэгсэн хэрнээ өөрсдөд нь хяналт, шалгалт тавиад эхэлхээр иргэдийн шашин шүтэх эрх чөлөөнд халдлаа гэх. Бүх шашны итгэгч, сүсэгтэн нар өөрийнхөө шашныг цорын ганц гэж бусдыгаа үгүйсгэсэн мөртлөө бүгд бурхан тэнгэр, ертөнцийн эзэн гэж далдын хүчинд итгэж, шүтэх юм.За энэ ч яахав. Би ямар бусдыг шашин шүтэх, эс шүтэх эрхэндшуудхалдах гээд байгаа биш. Хамгийн гол нь хүүхэд, залуусын тархийг шашны үзлээр угааж, Дарханы хамаг олигтой барилгыг бурхны сүм болгож битгий хувиргаачээ гэж уриалмаар байна.

“Нийгмийнтоль”сонин. 2012.04.20.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!