“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2018” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

0
195

Нийслэлийн боловсролын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны дэмжлэгтэйгээр “Боловсролын шинэчлэл-2018” үзэсгэлэн яармагийг энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой уг үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болно.
Төгсөх ангийн болон удахгүй төгсөх гэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид “Боловсролын шинэчлэл-2018” үзэсгэлэн яармагийг зорьсноор нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгч, мэргэжлээ зөв сонгоход нь туслалцаа үзүүлэх юм. Түүнчлэн их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх болон бүртгүүлэхэд нь шаардалагатай заавруудын талаар танилцуулах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэнэ.
Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн судалгааны төвүүд, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, дээд боловсролын шинэчлэл төслийнхөн оролцох юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!