18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА

0
80

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгийн саваар 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

Солигдмол үүлтэй. Өдөртөө Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!