М.Оюунчимэг: Статистикийг улстөрчдөд таалагдах байдлаар гаргаж болохгүй

0
115

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Энэ үеэр Статистикийн тоо баримт хангалтгүй гэсэн УИХ-ын гишүүдийн шүүмжлэлд Үндэсний статистикийн хорооныхон санхүүжилт танагдсантай холбоотой хэмээн тайлбарласан юм. Гэвч тэдний энэ тайлбар гишүүдэд таалагдсангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Үндэсний статистикийн тоо баримт гол үндсэн үзүүлэлт  болоход хэр хэмжээний санхүүжилт шаардлагатай байгааг тодруулж, “Ажилгүйдэл аль салбарт буурч, хаана нэмэгдсэнийг гаргах гэхээр санхүүжилт багассан гэсэн тайлбар өгч байгаад харамсаж байна. Тэгэхээр та бүхний энэ оруулж ирж байгаа тоонуудад итгэхэд бэрх байна” хэмээлээ. Мөн тэрбээр 2014 онд 1450 төгрөг байсан ам.долларын ханш 2000 болж аж ахуйн нэгжүүд хаалгаа барьчихаад байхад ажилгүйдлийн түвшин 2 дахин буурлаа хэмээн ИХ тэнгэрт зарлаж, тэр нь орон даяар шүүмжлэл дагуулж байсан. Статистикийг улстөрчдөд таалагдах байдлаар гаргаж болохгүй” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!