Шуурхай Штабын 50 гаруй хүнтэй баг ЭМЯ-ны байранд шилжин ажиллаж байна

Монгол Улсад коронавируст халдвараас үүссэн нөхцөл байдлын хүрээнд үүсч буй нөхцөл байдлыг хяналтдаа авах, халдварын тархалтыг таслан зогсоохоор цаг хугацаатай өрсөн ажилласаар байна. УОК-ын Шуурхай штабыг Коронавируст цар тахлын үед гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штабын зохион байгуулалтад шилжүүлсэн бөгөөд штаб Эрүүл мэндийн яамны байранд шилжин байрлалаа. Шуурхай штаб нь 20 гаруй яам, агентлаг, салбар, салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 24 цагаар ажиллаж байна. Тус штабаас гаргасан шийдвэрийг төрийн байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд даган мөрдөнө.

Орчуулах »