Б.Гарамгайбаатар буруугүй нь тогтоогджээ

    0
    36

    УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АТГ-аас яллагдагчаар татаж, саатуулан шалгаж байсан билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж байв. Үүнтэй холбогдуулан түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгасан.

    Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд цөөнхийн бүлгийн даргатай уулзаад гарч явлаа. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг лавлахад “Хэрэг холбогдолгүй гэсэн баримтаа би барьчихсан явна. Завханы зам буюу Халзанбүргэдэй-Солонготын давааны 100 км замын асуудалд таван жил буруутгагдсан. Намайг буруугүй гэдгийг хуулийн байгууллага тогтоосон бичиг нь байна” хэмээлээ.

    Өөрөөр хэлбэл, түүнийг буруугүйг тогтоож, тэрбээр эрх чөлөөтэй болсон гэнэ.

    Сэтгэгдэл үлдээх

    Please enter your comment!