Хөл хориог сунгах эсэхийг Засгийн газар 14 цагт хуралдаж шийдвэрлэнэ

УОК гурван асуудлаар хуралдаж байна. ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцүүлж байна. Засгийн газар үргэлжлүүлэн 14 цагаас хуралдаж шийдвэр гаргана. Хил дотор халдвар авсан 19 иргэн бүртгэгдээд байна. -УБ хотод 9 тохиолдол -ХӨСҮТ-ийн эмч, сувилагч-7 тохиолдол -Сэлэнгэ аймгийн 3 тохиолдол Халдвар авсан 424 иргэнээс 328 иргэнийг эмчилж, 91 иргэнийг яг одоо эмчилж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

Орчуулах »