“ЮНИВИШН” ХЭРЭГЛЭГЧДЭЭСЭЭ ХУУЛЬ БУСААР МӨНГӨ АВДАГ БАЙЖЭЭ

0
310

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монголын телевизүүдийн чуулга уулзалт “Үзэгчийн эрх ашиг” сэдвийн дор өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтаар Монголын телевизүүдийн талаарх өнгөрөгч оны судалгааг танилцуулж, зах зээлийн шинэ мэдээллүүд болон салбарт тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид буюу IPTV-н үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь суурь хураамж дээрээ иргэдээс нэвтрүүлэг ухрааж үзсэний хөлс авдаг хэрнээ уг мөнгөнөөс тухайн телевизэд өгдөггүй талаар ярьж байв. Тухайлбал “Юнивишн” нь хэрэглэгчдээсээ суурь хураамжаас гадна нэвтрүүлэг ухрааж үзсэний төлбөрт хууль бусаар сар бүр 3000 төгрөг авдаг байжээ. Иймээс зарим телевизүүд нэвтрүүлэг ухраах үйлчилгээгээ зогсоосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!