Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: ШҮҮГЧДИЙГ АРД ТҮМНЭЭС СОНГОХ ХЭРЭГТЭЙ

0
176

“Эрдэнэт” үйлдвэрээ аваръя хөдөлгөөнөөс өнөөдөр цуглаан зохион байгууллаа. Тэд Тусгаар тогтнолын талбайд жагссан бөгөөд “Банкны барьцаанд орсон шүүгчид болон мафийн гар хөл болж буй шүүгчдийг ажлаас нь чөлөөлөх” шаардлагыг дэвшүүлсэн байв. Цуглааныг зохион байгууллаж буй Орхон аймаг дахь МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Арбитын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрээр төлбөр төлүүлэх шийдвэр гарсан. Ш.Батхүүгийн хэлснээр гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байвал түүнийг Арбитын шүүх шийдэж болно. Гэтэл энэ хэрэгт холбоотой хүмүүс уг хэргийн үнэн мөнөнийг нуун далдалж байна. “Эрдэнэт” үйлдвэр бол 100 хувь Монголын ард түмний өмч тул хэсэг бүлэг хүмүүс эзэн суух ёсгүй. Шүүх байгууллага иргэдийн эрхийг хамгаалдаг, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээдэг байгуулага байхаа больсон байна. Ямарваа нэг хэргийг шийдвэрлэхдээ мөнгөтэй талд нь шийдвэр гаргадаг тийм л газар болсон байна. УИХ-н гишүүн Х.Нямбаатарын хэлсэнчлэн шүүгч нар бүх насаараа томилогддог. Өнөөдөр Монгол улсад хэн ч байсан нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажил хийж цааш нь сунгадаг. УИХ-н гишүүн, Ерөнхийлөгч хүртэл дөрвөн жилээр сонгогддог байхад тэд бүх насаараа сонгогдож байна. Буруу зүйл хийсэн ч хамт ажиллагсад нь шүүдэг. Ийм л даварсан тогтолцоотой болоод байна. Тиймээс шүүгч нарыг ард түмнээс сонгодог болох хэрэгтэй. Ийм эрхийг ард түмэнд олгох хэрэгтэй” гэлээ.

Тэд УИХ, Улсын дээд шүүхэд хандан гурван шаардлага тавьж байгаа ажээ. Нэгдүгээрт,  Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэхгүй байх. Хоёрдугаарт,  “Эрдэнэт” үйлдвэрийн 41, 59 хувьтай холбоотой асуудлаар УИХ нээлттэй сонсгол зохион байгуулахад санаачилгатай ажиллах. Гуравдугаарт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй Захиргааны болон иргэний хэргийн шүүгч нарт хариуцлага тооцохыг хүссэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!