ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ ГАЛ ТАВЬЖЭЭ

0
353

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 67-р байранд энэ сарын 13-ний өдөр гал гарсан билээ. Иргэдийн зүгээс гал унтраах ажлыг хангалтгүй хийсэн, галынхан удаж ирсэн зэрэг шүүмж цахим орчинд тархаад байсан. Тэгвэл Нийслэлийн онцгой байдлын газар уг дуудлагыг 08:42 цагт хүлээж аваад 08:59 минутад хэргийн газар очсон байна. Галыг унтраахаар нийт 24 алба хаагч,  зургаан автомашинтай ажилласан ч зай талбай муутайгаас болж хоёр машин нь л арайхийн орсон байдаг. Энэхүү галын улмаас 30 настай эрэгтэй Н гэгч угаартан эмнэлэгт хүргэдсэн байна. Уг галыг тус байрны эзэн тавьсан гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн юм. Тодруулбал, Гал гарч байх үед тус байрны эзэн болох эхнэр нөхөр хоёр маргалдан нөхөр нь “Би санаатай тавьсан юм, хэлсэндээ хүрч чадаж байна уу” гэх үгийг эхнэртээ хэлж байсан гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!