БАРИЛГЫН КРАН УНАЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт барилгын кран унасан хэрэг өчигдөр 17:45 цагт онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, “Баянмонгол” хороололын хажуугийн “Саруул” хотхонд барилгын кран унасан аж. Одоогийн байдлаар нэг хүн гэмтэж бэртсэн бөгөөд Гэмтэл, согог судлалын үндэсний төв хүргэхээр авч явсан гэсэн мэдээлэлтэй байна. Оршин суугчдын хэлж буйгаар кран унах үед дотор нь хүн байсан гэнэ. Тэгэхлээр бэртсэн хүн тус краны оператор байх магадлалтай байна. Кран унахдаа гурван машин дээр унаж эвдсэн байна. Мөн краны үзүүр хажуугийн “Баянмонгол” хороололын барилгыг шүргэсэн хэмээн оршин суугчид хэлж байна. Энэхүү барилгыг “Алтай констракшн” барьж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!