“HOME PLAZA”-ААС НАРНЫ ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЛАА

0
123

“Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 05.00 цагаас эхлэн хаах болсон талаар Замын цагдаагийн албанаас мэдээлэв.

Уг замыг Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд түр хугацаагаар хааж байгаа юм. Энэ хугацаанд иргэдийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг”-өөс /Соёмботой хөшөө/ Нарны зам чиглэлд барьсан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас анхааруулав.

Харин Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд автомашины улсын дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлыг одоогоор эцэслэн шийдвэрлээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!