УОК эрдэмтдийн санал зөвлөмжийг сонсч байна

УОК-ын төлөөлөл яг одоо /2020.11.15/ эрдэмтдийн санал зөвлөмжийг сонсохоор хуралдаж байна. 

Хуралдаанд дараах эрдэмтэн судлаач оролцож байна. Үүнд:

  • П.Нямдаваа ШУА-ын гишүүн, академич, АУ-ны доктор.
  • З.Адьяасүрэн АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч.
  • М.Алтанхүү АУ-ны доктор, дэд профессор,
  • Г.Сүрэнханд ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга

Энэхүү уулзалтаар цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга  А.Амбасэлмаа нар оролцож байна.

Орчуулах »