“МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-Ы ХҮРЭЭНД 12.8 МЯНГАН ТОНН МАХНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЖЭЭ

0
83

Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна.

Эл аяны гол зорилтын хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, хаврын улиралд иргэдийг мах, сүүн бүтээгдэхүүнээр жигд хүртээмжтэй хангах арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Ийнхүү шийдвэрлэсний дагуу мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх арга хэмжээг  авч эхэлжээ.

Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза интернэшнл”, “Боса” ХХК оролцож, орон нутгийн малчдаас мал, мах худалдан авч, нийт 12,8 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

Бүрдүүлсэн махыг Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан тогтоосон үнээр  энэ сарын 10-наас худалдаанд гаргасан байна. Нэг килограмм үхрийн ястай мах 5500 төгрөг, нэг килограмм хонины ястай мах 5300 төгрөг, нэг килограмм ямааны ястай мах 4400 төгрөгөөр  худалдаанд  борлуулж эхлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!