ЦАСАН ШУУРГА ШУУРНА

0
210

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд     5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар 2-7 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд   14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар сэрүүсч 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 10-15 метр, зарим үед 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өдөртөө 4-6  градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Өдөртөө бага зэргийн хур тунадас нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!