С.Баярыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

0
199

Ерөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, үргэлжлүүлэн хорихоор боллоо. Түүнийг энэ сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр баривчилсан юм.

Авлигатай тэмцэх газраас “Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг холбогдуулан шалгаж байгаа” хэмээн мэдээлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!