Завхан аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

0
103

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы захирамжаар өнөөдөр 11.00 цагаас эхлэн 24 цагийн хугацаатай автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Өчигдөр шөнө тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурснаас улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагджээ. Иймээс Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 13-ны 11.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!