Зам тээврийн осол зөрчил, санал гомдлыг бууруулан ажиллалаа

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар эхний улиралд хийсэн ажлаа хэлтсүүд танилцуулсан. Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтэс ашиглалтын саатлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81 хувиар, зам тээврийн осол зөрчлийг 12 хувиар, үйлчилгээний санал гомдлыг 17 хувиар бууруулан ажилласан байна. Смартын цагийн гүйцэтгэлийг 2.5%-р нэмэгдүүлсэн байна.Техникийн үзлэг оношлогоо эхэлсэнтэй холбоотойгоор 7 хоног бүрийн 6 өдөр нэмэлтээр 20 ажилтан оношлогоонд орох автобусны угаалга цэвэрлэгээг хийж байгаа. Унаж бэртэхээс сэрэмжилж иргэд зорчигчдод хандсан 5000 анхааруулга, санамжийг 290 автобусны бариуланд байршуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд “Аз жаргалтай Улаанбаатар хот” зорилтын хүрээнд НТГ-аас “Иргэдийн оролцоотой-Тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах жил” болгон зарласан зурагт хуудсыг 365 автобусны жолоочийн бүхээгний ард болон буух хаалганы дээр байршуулсан. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийтийн тээврээр үйлчүүлэгч бүсгүйчүүдэд цэцэг гардуулан өгсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!