ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЗАЛУУСЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

0
551

Зочид буудалд хар тамхи хэрэглэн мансуурч байсан залуусыг цагдаа нар илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах зочид буудалд Орхон аймгийн харьяат З, СХД-н харьяат Д, БГД-н харьяат У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Дээрхи залуус нь 19-23 насных бөгөөд тэдний хэрэглэх байсан мансууруулах бодисыг хураан авчээ. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт энэ оны эхний гурван сарын байдлаар хар матхи мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүнийг холбогдуулан шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!