ОЮУТНЫ СУРГАЛТЫН ХҮҮГҮЙ ЗЭЭЛИЙГ БАРЬЦААГҮЙ ОЛГОНО

0
61

Оюутны сургалтын зээл ирэх сараас эхлэн шинэчилсэн журмын дагуу олгогдож эхэлнэ. Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй байсан  “Оюутны хөгжлийн зээл’-ийн  хүүг тэглэх шийдвэр гарсан. Өмнө нь зээлд хамрагдахыг хүссэн оюутнаас банк хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдийг шаарддаг байсан билээ. Үүний улмаас сургалтын төлбөрийн зээл хүссэн 40 гаруй мянган оюутан банкны шаардлагыг хангалгүй зээл авч чадаагүй байдаг. Тэгвэл одоо барьцаа хөрөнгө гэх мэт эдийн засгийн шалгуургүйгээр зээл авах боломжтой болсон байна. Гэхдээ зээлдэгч нь дараах зүйлсийг хангасан байх ёстой ажээ. Үүнд: Бакалаврт суралцаж буй оюутны өмнөх улиралын голч дүн 2.8 дээш, магистрант болон докторантад суралцагчид 3.2 дээш голч дүнтэй байх хэрэгтэй гэнэ. Харин шинээр оюутан болж буй залуусын ЭЕШ-н оноо 650 дээш байх хэрэгтэй ажээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!