ТАВАН НАСТАЙ ГУРВАН ХҮҮХЭД АЛГА БОЛЖЭЭ

0
131

Гэрийнхээ гадаа тоглож байсан гурван хүүхэл алга болсон. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 11-нд Багануур дүүргийн 5 дугаар хороонд гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай М, Б, Б нар нь 14 цагийн орчимд алга болсон байна. Энэ тухай мэдээлэл дүүргийн Онцгой байдлын хэлтэст дөрөвдүгээр сарын 12-ны 01:15 цагт ирсэн байна. Одоогийн байдлаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашин, дүүргийн цагдаагийн хэстсийн 61 алба хаагч, 4 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин, нийт 72 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!