Хөл хорионд байгаа оюутнуудад тусламж үзүүллээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлан хатуу хөл хорио тогтоосон энэ үед ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шуурхай хуралдааны шийдвэрээр оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн олгохоор шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн 8-р хороо Дашчойлон хийдийн хажуугийн оюутны 1-р байрны 288 оюутан, Баянзүрх дүүргийн 2-р хороо БУХС (хуучнаар КТМС)-ийн оюутны 3-р байрны 272 оюутан, мөн дүүргийн 5-р хороо МХТС-ийн оюутны 4-р байрны 208 оюутан, Хан-Уул дүүргийн 3-р хороо МеХТС-ийн оюутны 5-р байрны 152 оюутан, нийт Улаанбаатар хотод 920 оюутан, Дархан-Уул аймаг дахь оюутны 5-р байрны 142, нийт 1068 оюутанд эм эмнэлгийн хэрэгсэл, дархлаа дэмжих багц, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн (“Хурх” үйлдвэрийн 1-р гурил 5 кг, цагаан будаа 5 кг, “Өгөөж” үйлдвэрийн боорцог 5 кг, боодол сармис, амны маск 20 ширхэг, С витамин 4 боодол, зөв аарцны ундаа)-ий тусламж үзүүллээ.

Оюутнуудад өгч буй бүтээгдэхүүнийг комиссын гишүүд, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, оюутны байрны эрхлэгч нар тэгш хүртээмжтэй, батлагдсан хэмжээгээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин хүргэж өглөө.

Орчуулах »