5 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд цар тахал голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдөр /2021.03.17/ өглөөний 06:00 цагаас эхлэн хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

Хязгаарлалтын тойрог Хоум плаза худалдааны төвийн зүүн уулзвараас Жанжин зах руу нийлдэг гарц, Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул захын баруун урд уулзвар, Саруул болон Баянмонгол хорооллуудын хойд нүхэн гарц хэсгүүдийг бүрэн хамарч буй бөгөөд тухайн бүст явган болоод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож байгаа юм байна.

Түүнчлэн архи согтууруулах төрлийн ундаа худалдан борлуулахыг хориглож, бүх иргэдээс PCR шинжилгээ авах, зорилтот бүлгийнхнийг дархлаажуулалтад бүрэн хамруулах ажлууд хийгдэнэ.

Учир нь тус дүүрэг, хороодод зөвхөн өчигдрийн 12:00 цагийн байдлаар 63 эерэг тохиолдол бүртгэгджээ.

Хязгаарлалтын дэглэм тогтоож буй 26 дугаар хороо нь 31000 иргэн, 11800 гаруй өрхтэйгээс 16000 шинжилгээнд хамрагдах насны иргэдтэй тул шинжилгээ авах 30 явуулын баг ажиллах гэнэ.

Дэглэм тогтоон бүсчлэн хааж буй энэ арга хэмжээ энэ сарын 21-ний оройн 23:00 цаг хүртэл буюу нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд шийдвэрийг урд шөнийн 00:00 цагт гаргасан нь иргэд эрт мэдчихвэл тухайн бүсээс гарч явдаг, өргөтгөсөн арга хэмжээнд хамрагддаггүй зэрэг зөрчлүүдээс үүдсэн гэх тайлбарыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос өгчээ.

Тус дүүргийн хэмжээнд

Тусгаарлах байрны хамгаалалтын мэдээллээр:

1. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо БиЖи зочид буудалд 2021 оны 03 дугаар сарын 12-ны 01 цаг 23 минутанд Бүгд найрамдах Япон улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 33 том хүн 5 хүүхэд нийт 38 иргэнийг тус зочид буудалд байрлуулж, хамгаалалтанд цагдаагийн нэгдүгээр хэлтсээс үүрэг гүйцэтгэн ажилласан.

Шинжилгээний хувьд:

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69, 48 сургууль дээр 2 цэгт цагдаагийн 15 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.

Өчигдөр оройн 20:00 цагийн байдлаар

• 69 дүгээр сургууль дээр 549 иргэн,

• 48 дугаар сургууль дээр 444 иргэн,

нийт 993 иргэн шинжилгээнд хамрагджээ.

Вакцинжуулалтын тухайд:

1. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дүүргийн эрүүл мэндийн төв поликлиникт 238 хүн тун вакцинд хамрагдсан байна.

2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 133 дугаар сургуульд 381 хүн вакцинд хамрагдаж буцаалтаар 141 тун вакциныг 16:13 цагт Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.

3. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр сургуульд 401 хүн тун вакцинд хамрагдаж буцаалтаар 149 тун вакциныг 16:43 цагт Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.

4. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 44 дүгээр сургуульд 361 хүн тун вакцинд хамрагдаж буцаалтаар 139 тун вакциныг 17:00 цагт Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.

5. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”-ийг Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хамгаалалт авсан.

6. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр сургууль дээр Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хамгаалалт авсан.

29 байгууллагын 419 хүн вакцинд хамрагдсан байна.

7. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Анагаахын шинжлэх ухааны Япон Монголын эмнэлэгт 168 хүн вакцинд хамрагдсан байна.

8. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Эрүүл мэндийн төвд Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хэлтсээс хамгаалалт авсан. ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвийн ажилчид 36, Хүүхдийн хорин ангийн 27, нийт 63 хүнд вакцин хийсэн.

9. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газарт тус газрын эмч нар хариуцан ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хяналтын мэдээгээр:

07:30-21:00 цагийн хооронд 6 цэгт 28 алба хаагч 4 автомашинтай, 346 жолоочийг 10.800.000 төгрөгөөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 заалт зөрчсөн 8 иргэний жолоодох эрх хассан, Зөвшөөрөлгүй мал, мах ачсан ачсан 75-19 УБТ улсын дугаартай автомашины зөрчлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлж, цагдаагийн гуравдугаар хэлтэст материалжуулан шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн зэрэг дүн мэдээтэй байна.

Орчуулах »