Ч.Сайханбилэгийг С.Баярцогттой адил намаас хөөхгүй

0
149

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас саатуулахтай зэрэгцэн түүнийг АН-аас хөөх шийдвэр гарсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ няцаалаа. Тэрбээр “С.Баярцогт гэдэг хүнийг намаас  хөөгөөгүй юм.  Ардчилсан намын дүрэмд намаас хөөх ойлголт байхгүй. Тэр бол коммунист ойлголт. Харин Ардчилсан намын гишүүнчлэлээс хассан. Тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгдөг дүрэмтэй. Хоёрдугаарт, өнөөдөр С.Баярцогтыг хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн бол тайлбараа өг гэж хүлээсэн. Асуудлаа шийдтэл түүнийг намын гишүүнчлэлээс хассан. Мөн С.Баярцогтын үйлдэл нь удаа дараагийнх. Харин Ч.Сайханбилэгийн хувьд үйлдэл нь ганц. Нөгөөтэйгүүр шүүхээс шийдвэр гараагүй байна. Өөрөө ч үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас намаас хөөхгүй. Харин ч хэлмэгдүүлэхгүй байх үүднээс бүхий л талаар туслаж дэмжинэ” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!