О.Баасанхүү гишүүн Н.Багабандийг “тэтгэвэрт” нь гаргана

0
158

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би Төрийн ордонд намынхаа шинэчлэлийн хурлыг өнгөрсөн онд хийсэн. Өмнө нь АН, МАН аль аль нь л хурал хийдэг байсан. Гэтэл А.Гантамир гэдэг хүн гарч ирээд мэдэгдэл хийсэн. Тэр хүн над руу утсаар ярьж, мессеж бичсэн байдаг. Залуу хуульчдын клуб ч гэнэ үү нэг байгууллагадаа 30 сая төгрөг өг гэж хэлсэн. Тийм боломжгүй гэхэд намайг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэсэн. Гэтэл намайг Төрийн ордонд хурал хийлээ гэдэг асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлыг хуралдаан болох гэж байна. Би хурлаа хаана хийхээ хэнээр ч заалгахгүй. Манай намын дотоод асуудалд Үндсэн хуулийн Цэц оролцохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн Цэц цэвэр биш байна. Гишүүд нь ч цэвэр биш байна. Дээр нь би А.Гантамир гэдэг залууг хуулийн байгууллагад шалгуулна” гэлээ.

Мөн тэрбээр энэ үеэр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэгт багтсан би багтсан. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэдгийг хэлмээр байна. Оюутолгой компанийн 34 хувийн ТУЗ-өөс мэдээлэл авах ёстой. Гэтэл ТУЗ-ийн нэг нөхрөөс өөр хүн ирээгүй. Монголын төр зарим хүнд өрөө төлж дуусдаггүй юм уу. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баганбанди гэдэг хүнийг ТУЗ-өөс чөлөөлөх хүсэлтийг хүргүүлж байна. Монгол Улс төрийн тэргүүнээр ажиллаж байсан нөхдөд өргүй. Ялангуяа Н.Багабанди, Н.Энхбаяр нарт. Тиймээс Н.Багабандийг яаралтай тус компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх хэрэгтэй. Ямар ч үүрэггүй, тэгсэн хэрнээ өндөр цалин авдаг түүнийг чөлөөлөх хэрэгтэй. Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойн талаар яриад байгаа. Би өрөвдөж байна л даа. Эрдэнэт, Оюутолгойн асуудал дээр миний амыг таглана гэвэл горьдсоны гарз” гэв.Оюутолгойг шалгах ажлын хэсгийн гишүүн бөгөөд Оюутолгойн ТУЗ-ын гишүүдээс мэдээлэл авах гэсэн боловч ганцхан Б.Мөнбаатар ирсэн. Тиймээс Н.Багабандийг чөлөөлөх саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Багабанди ямар ч үүрэггүй атал Оюутолгойн ТУЗ байсныхаа төлөө цалин авдаг. Монголын төр Ерөнхийлөгч байсан хүмүүст өргүй. Тэд бол хангалттай идэж уусан хүмүүс” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!