Ц.Нямдоржийн хэлсэн хүн Д.Мурат гишүүн үү

0
91

Улаан махны хэрэгт холбогдоод байгаа Д.Гантулга гишүүний дуулианы дараахан АН-ын батлахтай Д.Мурат гишүүний ёс бус үйлдэл ч ил болсон. Тэрбээр бэлгийн дарамт учруулсан талаар Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл олон нийтэд өөрөө мэдээлсэн. Мэдээж энэ бүхнийг Д.Мурат гишүүн гүжирдлэг, эвлүүлэг гэх байдлаар тайлбарласан ч хохирогч олон талын нотолгоо гаргаж ирээд байгаа. Улмаар хуулийн байгууллагад хандаж, УИХ-ын гишүүн Д.Мурат ыг Б.Бахытгүлийн биед халдсан, дарамт учруулсан гэх асуудлаар хуулийнхан сар гаруйн өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр “УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дүгээр заалтыг Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанаар хүчингүй болгосон байтал хууль дотор баахан 6.9.1 дүгээр заалтыг дурдсан байна. Ийм байдлаас болоод хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Түүнээс гадна Ерөнхий прокурор ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн боломжгүй болж хувчирчээ. Энд нэг зүйлийг сануулахад Д.Гантулгыг хамгаалаад байгаа юм байхгүй. Хуулиа ойлгомжтой болгохгүй бол УИХ өөрөө хууль зөрчих нөхцөл байдал үүснэ. Тиймээс хуулийн ойлгомжгүй байдлыг яаралтай засахгүй бол дахиад нэг гишүүнийг яллагдагчаар татсан асуудал орж ирж мэдэх юм” гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлсэн яллагдагчаар татагдаад байгаа хүн Д.Мурат ч байж мэдэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!