“ЕВРОПЫН НЭГДСЭН УЛС” БАЙГУУЛЖ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА

0
41

“Европын Холбооны нэгдмэл байдлыг хангах үнэхээр туйлын чухал хэмээн би үздэг боловч холбооны улсын хэлбэрийг дэмжигч биш. Нэгдмэл нэг европ үндэстэн юм уу “Европын нэгдсэн улс” гэсэн асар хүчирхэг нэгэн улс байгуулж болно гэдэгт би итгэдэггүй” гэж Европын Зөвлөлийн дарга Дональд Туск даваа гарагт Дублины их сургууль дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Их Британи улс 2018 оны гуравдугаар сарын 29-нд ЕХ-ноос гарна. Энэ үйл явцыг удирдан залах яриа хэлэлцээнд оролцож байгаа Европын Холбооны төлөөлөгчдийн тэргүүн Мишель Бранье-гийн өмнө нь мэдээлж байсанчлан, ирээдүйд байгуулах гишүүнчлэлээс гарах тухай хэлэлцээрийн ихэнх нөхцөлийг, түүний дотор иргэдийн эрхийн асуудал, ЕХ-ноос гарсны дараа Холбооны өмнө Их Британийн хүлээх санхүүгийн үүрэг, 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэлх шилжилтийн үед тогтох хоёр талын харилцаатай холбоотой асуудлуудыг талууд үндсэндээ тохиролцоод байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!